*** Азхvv блог ***


2006 онд анх Блогмн-д элсэж байж билээ
Танжин Данжин ч гэдэг
Ансаны дэргэд
Зун халуун наранд өдөржингөө ажиллаад
орой нь ПС-д оройжингоо нэт ухна даа
Хайт шимсэн шиг
Энд орж ирэхэд сайхан байдаг юм
Блогдоо орох зав муутай л байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Хуулбарлагч би...

Оруулсан: 16:52 2006-10-08 Boloroo

Хувь заяатайгаа би...эвлэрэх дургүй нь сайхан

Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан

Цагийн юм цагтаа гэдэг үг

Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг

Зөвхөн надад хамаатай нь сайхан

Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл

Янз янзын үед илрэх нь сайхан

Хүссэн бүхэн шаналал болж

Хүсээгүй зовлонг надад авчрах нь сайхан

Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн

Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан

Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж

Эрлэгт очоогүй байх нь сайхан

Харин тэр үед би хармсалгүй

Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан......

...
Сэтгэгдэл (0) | Сэтгэгдлээ vлдээх! | Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->